4 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагч
1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
1/ зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
2/ хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
3/ дотоодын цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4/ тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын генерал, офицер, ахлагч;
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5/ цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6/ дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7/ авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч;
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хууль, 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8/ цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч;
/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
9/ дотоодын цэргийн албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч.
/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/