ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 4 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйл2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.
- 2 дугаар зүйл2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсны улмаас түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоогоогүй бол уг тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоосугай.
- 3 дугаар зүйл2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн эрх үүсээгүй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгоогүй, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасны хугацаанд төлөгдвөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх тухайн иргэнд үүсэх бол тэтгэврийг тогтоон, олгосугай. /Энэ зүйлд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
- 4 дугаар зүйлЭнэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.