3 дугаар зүйл. 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн эрх үүсээгүй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгоогүй, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасны хугацаанд төлөгдвөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх тухайн иргэнд үүсэх бол тэтгэврийг тогтоон, олгосугай. /Энэ зүйлд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/