4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."цэргийн эд хөрөнгө" гэж цэргийн анги, байгууллагын эзэмшилд байгаа, санхүүгийн тайлан бүртгэлд нь туссан бүх төрлийн галт зэвсэг, галт хэрэгсэл, цэргийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, барилга байгууламж, шатах-тослох материал, мал, хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд хөрөнгийг;
4.1.2."цэргийн эд хөрөнгөд хохирол учруулах" гэж цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу бусад байдлаар олгосон цэргийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үедээ эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, гээгдүүлэх, завших, устгах болон бусад хэлбэрээр эд хөрөнгийн хохирол учруулахыг;
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.3."цэргийн анги, байгууллага" гэж цэргийн бүх шатны удирдлагын байгууллага, нэгтгэл, анги, цэргийн сургууль болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад хуулийн этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлага
/Энэ бүлгийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/