5 дугаар зүйл. Цөмийн эрчим хүч, технологи ашиглах
5.1. Цөмийн эрчим хүч, технологийг зөвхөн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр анагаах ухаан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, судалгаа зэрэг гагцхүү энхийн зорилгоор Монгол Улсын олон улсын гэрээний дагуу олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн ашиглана.
5.2. Энэ хуулийн 5.1-д заасан зорилгоор болон Монгол Улсын хил орчимд хүн ам, байгаль орчны аюулгүй байдалд шууд нөлөөлөх буюу алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх талаар Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ болон олон улсын холбогдох бусад байгууллага, цөмийн хөтөлбөр бүхий улстай хамтран ажиллана.
Хяналт