6 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих дотоодын хяналт

ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих дотоодын хяналт

6.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагааг уялдуулан зохицуулна:

6.1.1. цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан Монгол Улсад хориглох болон зөвшөөрөх зүйлийн талаар төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх;

6.1.2. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдсон эрх зүйн байдлыг олон улсын хэмжээнд баталгаажуулах;

6.1.3. олон улсын холбогдох байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсад хориглох, зөвшөөрөх зүйлийн талаар мэдээлэл харилцан солилцох, дотоодын байгууллагыг мэдээллээр хангах.

6.2. Монгол Улсын эрх бүхий байгууллага нь сэжигтэй хэмээн үзсэн нисэх онгоц, галт тэрэг, автотээврийн хэрэгсэл болон хувь хүн, бүлэг этгээдийн талаар урьдчилан мэдээлэл авах, тээврийн хөдөлгөөн болон тухайн хувь хүн, бүлэг этгээдийг саатуулан шалгах эрхтэй.

6.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хууль болон цөмийн зэвсэггүй статустай холбогдуулан Монгол Улсын олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийн биелэлтэд, хяналт тавина.

6.4. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд төрийн бус байгууллага, хувь хүн хуулиар тогтоогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд олон нийтийн хяналт тавьж, санал, хүсэлтээ төрийн холбогдох байгууллагад гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.