12 дугаар зүйл. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох

12.1.Хуулийн этгээд дараахь үйл ажиллгагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

12.1.1.цахилгаан үйлдвэрлэх;

12.1.2.дулаан үйлдвэрлэх;

12.1.3.цахилгаан дамжуулах;

12.1.4.дулаан дамжуулах;

12.1.5.диспетчерийн зохицуулалт хийх;

12.1.6.цахилгаан түгээх;

12.1.7.дулаан түгээх;

12.1.8.эрчим хүчээр зохицуулалттай хангах;

12.1.9.эрчим хүчээр зохицуулалтгүй хангах;

12.1.10.цахилгаан импортлох, экспортлох;

12.1.11.эрчим хүчний барилга байгууламж барих;

12.1.12.хийгээр хангах.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.1.13.эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, засвар, туршилт, тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3.Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд энэ хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах хороо олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.4.Энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл олгоно.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.5.Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй.

12.6.Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэд станц, түүнээс авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдэд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.7.Тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.