22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

22.1.Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацаа 5-25 жил, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа 5 хүртэл жил, бусад тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна.

22.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана.

22.3.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.4.Тусгай зөвшөөрөл нь түүнийг олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.