24 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.1.Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлж, сэргээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.2.Заасан хугацаанд зөрчилөө арилгаагүй бол эрчим хүчний хяналтын улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих шийтгэл ногдуулж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа зогсоох үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24.3.Тусгай зөвшөөрөл олгогч нь тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2, 6.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.4.Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана.

24.5.Тусгай зөвшөөрлийн хүчингүй болсон нь түүнийг эзэмшигч хуулийн этгээдийн байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

24.6.Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчээр энэхүү үйл ажиллагааг гүйцэтгүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.