25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
25.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:
25.1.1.тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх;
25.1.2.хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх;
25.1.3.санхүүгийн тайлан бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааны төрөл тус бүрээр, тусгай зөвшөөрөлд хамаарахгүй үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь хөтлөх;
25.1.4.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тусгай зөвшөөрөл олгогчид жил бүр гаргаж өгөх;
25.1.5.нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан, хийн хангамжийн дүрмийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах;
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.6.энэ хуулийн 9.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогчид мэдэгдэх, зөвшөөрөл авах;
25.1.7.тусгай зөвшөөрөл олгогчийн эрх бүхий ажилтнаас эрх мэдлийнхээ хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх, өөрийн байр, байгууламжид нэвтрүүлэх, ажил үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах;
25.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник, эдийн засгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд шаардлагатай мэдээллийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын шаардсанаар цаг тухайд нь үнэн зөвөөр гаргаж өгөх;
25.1.9.цахилгаан, дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх, шинэчлэх, талаар 3 - 5 жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа харилцагч бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг авч, тусгай зөвшөөрөл олгогчид жил бүр тодотгож мэдэгдэх;
25.1.10.үйл ажиллагаагаа эрчим хүчний хангамжид нөлөө үзүүлэхүйц байдлаар тодорхой хугацаагаар зогсоох шаардлагатай бол тусгай зөвшөөрөл олгогчид 6-аас доошгүй сарын өмнө мэдэгдэх;
25.1.11.үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх жил бүрийн төлөвлөгөө боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулж мөрдөх;
25.1.12.холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрөлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах.
ҮНЭ, ТАРИФ