34 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт
34.1.Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч дараахь чиглэлээр хяналт тавина: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.1.1.эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих;
34.1.2.эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхэд болон шугам сүлжээг хамгаалах шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих;
34.1.3.эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гарсан осол, аваарийг судалж дүгнэлт гаргах, осол аваариас урьдчилан сэргийлэх;
34.1.4.зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механик тоног төхөөрөмжийг бүртгэлд хамруулан холбогдох норм, дүрэмд заасан хугацаанд нь техникийн туршилт, магадлалт хийн баталгаажуулж, ашиглах зөвшөөрөл олгох;
34.1.5. 0.07 МПа-аас дээш даралттай уурын, 115 С0–ийн хэмээс дээш халуунтай усны шугам хоолой, зуух, даралтат савны угсралт, засварын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгож, угсралт, засварын ажлын чанарын баталгаажилтыг хангуулах.
34.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж байгаа үнэ, тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.