33 дугаар зүйл. Шугам сүлжээний хамгаалалтын зурвас

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Шугам сүлжээний хамгаалалтын зурвас

33.1.Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

33.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.3.Хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод, бут нь шугам сүлжээнд гэмтэл учруулахаар буюу үзлэг, үйлчилгээ хийхэд саад болохоор бол мод, бутны өмчлөгч, эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох үүрэгтэй.

33.4.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь шугам сүлжээнд үзлэг, үйлчилгээ хийх, хяналт хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтын зурвасын дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар, барилга байгууламжид нэвтрэн орох, дайран өнгөрөх, өмчлөгч, эзэмшигч нь энэ хуулийн 33.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол уг мод, бутыг шилжүүлэн суулгуулах, хэрэв боломжгүй бол тайрч огтлуулах арга хэмжээ авах эрхтэй.

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.