9 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.1./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.2.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

9.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.4.тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.5.эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох;

9.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;

9.1.7.хэрэглэгчийн зэрэглэлтэй уялдуулан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, хангагчаас хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний түвшинг тодорхойлох, хэрэгжилтийг хянах;

9.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, өөрчлөх, тэдгээрийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;

9.1.9.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;

9.1.10.зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг бүртгэх;

9.1.11.аж ахуйн харилцааны дүрэм батлах;

9.1.12.аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.13.тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.14.эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.15.энэ хуулийн 25.1.9-д заасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянаж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.16.эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.17.хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.18.эрчим хүчний зохицуулалттай үйлчилгээний хөлс тооцох аргачлал, уг үйлчилгээний хөлсний хэмжээг батлах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.1.19.тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.20.Зохицуулах хорооны төсвийг батлах, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнах;

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт болон дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

9.1.21.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчтэй байгуулах эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг батлах, гэрээг бүртгэх;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.22.бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг баталгаажуулах;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.23.Зохицуулах хорооны дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.24.нийслэл Улаанбаатар хот болон бусад хотын дэд бүтцийн санд хуульд заасан орлого төвлөрүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.2.Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.