21 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх
21.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:
21.1.1.хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.2.хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
21.1.3.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.4.энэ хуульд заасан нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, талбайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.5.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.6.хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
21.1.7.хайгуулын талбайд нэвтрэн орохын тулд хайгуулын талбайн гаднах газар нутгаар дамжин өнгөрөх;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
21.1.8.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх.
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/