27 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
27.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
27.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.2.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
27.1.3.энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх;
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.4. ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.5.уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.6.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.7.цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
27.1.8.ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах;
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.9.уурхайн талбайн гадна орших газар нутгаар дамжин өнгөрөх;
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.10.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх;
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.11.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах.
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.12.энэ хуулийн 48.6.1-д заасан тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх болон уурхайн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
27.1.13.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
27.1.14.газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./