30 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах
30.1.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулах тухай хүсэлт, гэрээний төслийг энэ хуулийн 29.2-т дурдсан төрийн захиргааны төв байгууллагуудад ирүүлэх бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
30.1.1.эхний 5 жилд оруулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаархи мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл;
30.1.2.тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл.
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан төрийн захиргааны төв байгууллагууд нь хөрөнгө оруулагчийн хүсэлт, гэрээний төсөл, хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 29.3, 30.1-д заасан шаардлага хангасан эсэхийг хянаж ажлын 10 өдөрт багтаан хүсэлт гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
30.3.Энэ хуулийн 30.1-д заасан төрийн захиргааны төв байгууллагууд хөрөнгө оруулагчийн хүсэлт, гэрээний төсөл, хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд зохих байгууллага, мэргэжилтний санал, дүгнэлтийг үндэслэн дахин 3 сар хүртэлх хугацаагаар нэмэлт тодруулга хийсний үндсэн дээр энэ хуулийн 29.1-д заасны дагуу хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулна.
30.4.Энэ хуулийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг Монголбанк болон холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.
/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрйин хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл