29 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ
29.1.Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:
29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах;
29.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
29.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;
29.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;
29.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох;
29.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
29.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
29.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;
29.1.9. учирсан хохирлыг нөхөн төлөх.
29.2. Энэ хуулийн 29.1-д заасан гэрээг Монгол Улсын Засгийн газрын эрх олгосноор санхүү, геологи, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хөрөнгө оруулагчтай байгуулна.
29.3.Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна.
29.4.Хөрөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая америк доллароос 100.0 сая америк доллар бол Засгийн газар, 100.0 сая америк доллароос дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ.
/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрйин хуулиар хүчингүй болсонд тооцсон/