32 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн төлбөр

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн төлбөр

32.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.

32.2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна.

/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байна.

/Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.