33 дугаар зүйл. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах

33.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ:

33.1.1.тусгай зөвшөөрлийн 2 - 3 дахь жилд 0,5 америк доллар;

33.1.2. тусгай зөвшөөрлийн 4 - 6 дахь жилд 1,0 америк доллар;

33.1.3. тусгай зөвшөөрлийн 7 - 9 дэх жилд 1,5 америк доллар.

33.1.4.тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд 10 америк доллар.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

33.2.Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.

33.3.Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.