36 дугаар зүйл. Уурхайн талбайн хил тогтоох, шав тэмдэг тавих

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Уурхайн талбайн хил тогтоох, шав тэмдэг тавих

36.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайн шав тэмдгийг хамгаалах бөгөөд төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр талбайн хилийг өөрчлөх тохиолдолд түүнийг шилжүүлэн байрлуулах арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.