45 дугаар зүйл. Уурхайг хаах үед тавигдах шаардлага

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Уурхайг хаах үед тавигдах шаардлага

45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол төрийн захиргааны төв байгууллагад нэгээс доошгүй жилийн өмнө мэдэгдэж, энэ хуулийн 10.1.14-д заасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

45.1.1.уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах;

45.1.2.уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах;

45.1.3.тухайн нутгийн захиргааны байгууллага, эсхүл хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.2.Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.