46 дугаар зүйл. Үнэт металл, эрдэнийн чулууг бүртгэх, худалдах

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Үнэт металл, эрдэнийн чулууг бүртгэх, худалдах

46.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл эрх бүхий хуулийн этгээдээр тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.2.Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална.

46.3.Үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална.

46.4.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанкаар дамжуулан экспортод гаргаж болно.

46.5.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 400 граммаас дээш жинтэй, эсхүл түүнээс хөнгөн боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн төрц алт, түүнчлэн ховор өнгө, дүрстэй эрдэнийн чулуу олборлосон бол тэдгээрийг Монголбанкны төрийн эрдэнэсийн санд урамшуулалтай үнээр худалдах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.