47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;

47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд;

47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;

47.2.2.дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;

47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.

47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна:

47.3.1.олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь;

47.3.2.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх бөгөөд энэ хуулийн 47.5-д заасан хувиар нэмэгдүүлж тооцохгүй;

47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

№ Бүтээгдэхүүний нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь Хүдэр Баяжмал Бүтээгдэхүүн 1 Зэс тн Зэс /цэвэр металлаар/ 0-5000 хүртэл 0.00 0.00 0.00 5000-6000 хүртэл 22.0 11.0 1.00 6000-7000 хүртэл 24.0 12.0 2.00 7000-8000 хүртэл 26.0 13.0 3.00 8000-9000 хүртэл 28.0 14.0 4.00 9000 ба түүнээс дээш 30.0 15.0 5.00 2 Алт унци Алт /химийн цэврээр/ 0-900 хүртэл 0.00 900-1000 хүртэл 1.00 1000-1100 хүртэл - - 2.00 1100-1200 хүртэл 3.00 1200-1300 хүртэл 4.00 1300 ба түүнээс дээш 5.00 3 Цайр тн Цайр /цэвэр металлаар/ 0-1500 хүртэл 0.00 0.00 0.00 1500-2000 хүртэл 1.00 0.80 0.40 2000-2500 хүртэл 2.00 1.60 0.80 2500-3000 хүртэл 3.00 2.40 1.20 3000-3500 хүртэл 4.00 3.20 1.60 3500 ба түүнээс дээш 5.00 4.00 2.00 4 Молибдени тн Молибдени 0-35000 хүртэл 0.00 0.00 0.00 35000-40000 хүртэл 1.00 0.80 0.50 40000-45000 хүртэл 2.00 1.60 1.00 45000-50000 хүртэл 3.00 2.40 1.50 50000-55000 хүртэл 4.00 3.20 2.00 55000 ба түүнээс дээш 5.00 4.00 2.50 5 Төмөр тн Төмрийн хүдэр 0-60 хүртэл 0.00 0.00 0.00 60-70 хүртэл 1.00 0.70 0.40 70-80 хүртэл 2.00 1.40 0.80 80-90 хүртэл 3.00 2.10 1.20 90-100 хүртэл 4.00 2.80 1.60 100 ба түүнээс дээш 5.00 3.50 2.00 6 Гянтболд тн Гянтболдын баяжмал 0-25000 хүртэл 0.00 0.00 25000-30000 хүртэл 1.00 0.80 30000-35000 хүртэл 2.00 1.60 - 35000-40000 хүртэл 3.00 2.40 40000-45000 хүртэл 4.00 3.20 45000 ба түүнээс дээш 5.00 4.00 7 Хайлуур жонш тн Хайлуур жоншны хүдэр, баяжмал 0-80 хүртэл 0.00 0.00 80-90 хүртэл 1.00 0.90 90-100 хүртэл 2.00 1.80 - 100-110 хүртэл 3.00 2.70 110-120 хүртэл 4.00 3.60 120 ба түүнээс дээш 5.00 4.50 8 Жоншны баяжмал (флотацийн баяжмал ) тн Жоншны баяжмал /флотацийн баяжмал/ 0-200 хүртэл 0.00 200-230 хүртэл 0.70 230-260 хүртэл - 1.40 - 260-290 хүртэл 2.10 290-320 хүртэл 2.80 320 ба түүнээс дээш 3.50 9 Цагаан тугалга тн Цагаан тугалга /цэвэр металлаар/ 0-17000 хүртэл 0.00 0.00 0.00 17000-18000 хүртэл 1.00 0.80 0.50 18000-19000 хүртэл 2.00 1.60 1.00 19000-20000 хүртэл 3.00 2.40 1.50 20000-21000 хүртэл 4.00 3.20 2.00 21000 ба түүнээс дээш 5.00 4.00 2.50 10 Хар тугалга тн Хар тугалга /цэвэр металлаар/ 0-1500 хүртэл 0.00 0.00 0.00 1500-1800 хүртэл 1.00 0.80 0.40 1800-2100 хүртэл 2.00 1.60 0.80 2100-2400 хүртэл 3.00 2.40 1.20 2400-2700 хүртэл 4.00 3.20 1.60 2700 ба түүнээс дээш 5.00 4.00 2.00 11 Боловсруу-лаагүй нүүрс тн Нүүрс 0-25 хүртэл 0.00 - 25-50 хүртэл 1.00 50-75 хүртэл 2.00 - 75-100 хүртэл 3.00 100-125 хүртэл 4.00 125 ба түүнээс дээш 5.00 12 Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) тн Нүүрс 0-100 хүртэл - 0.00 - 100-130 хүртэл - 1.00 - 130-160 хүртэл - 1.50 - 160-190 хүртэл - 2.00 - 190-210 хүртэл - 2.50 - 210 ба түүнээс дээш - 3.00 - 13 Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) тн Кокс 0-160 хүртэл - - 0.00 160-190 хүртэл 0.50 190-210 хүртэл 1.00 210-240 хүртэл 1.50 240-270 хүртэл 2.00 270 ба түүнээс дээш 2.50 14 Мөнгө унци Мөнгө /химийн цэврээр/ 0-25 хүртэл 0.00 25-30 хүртэл 1.00 30-35 хүртэл - 2.00 35-40 хүртэл 3.00 40-45 хүртэл 4.00 45 ба түүнээс дээш 5.00 15 Магнезит тн Магнезитийн баяжмал 0- 100 хүртэл 0.00 0.00 100-120 хүртэл 1.00 0.90 120-140 хүртэл 2.00 1.80 - 140-160 хүртэл 3.00 2.70 160-180 хүртэл 4.00 3.60 180 ба түүнээс дээш 5.00 4.50 16 Хөнгөн цагаан тн Хөнгөн цагаан /цэвэр металлаар/ 0-2300 хүртэл 0.00 0.00 0.00 2300-2600 хүртэл 1.00 0.90 0.50 2600-2900 хүртэл 2.00 1.80 1.00 2900-3200 хүртэл 3.00 2.70 1.50 3200-3500 хүртэл 4.00 3.60 2.00 3500 ба түүнээс дээш 5.00 4.50 2.50 17 Газрын ховор элемент кг Газрын ховор элементийн ислийн баяжмал 0-10 хүртэл 0.00 0.00 10-20 хүртэл 1.00 0.90 20-30 хүртэл 2.00 1.80 - 30-40 хүртэл 3.00 2.70 40-50 хүртэл 4.00 3.60 50 ба түүнээс дээш 5.00 4.50 18 Фосфорит тн баяжмал 0- 70 хүртэл 0.00 0.00 0.00 70- 90 хүртэл 1.00 0.90 0.50 90-110 хүртэл 2.00 1.80 1.00 110-130 хүртэл 3.00 2.70 1.50 130-150 хүртэл 4.00 3.60 2.00 150 ба түүнээс дээш 5.00 4.50 2.50 19 Цеолит тн Цеолит 0-200 хүртэл 0.00 0.00 200-250 хүртэл 1.00 0.90 250-300 хүртэл 2.00 1.80 - 300-350 хүртэл 3.00 2.70 350-400 хүртэл 4.00 3.60 400 ба түүнээс дээш 5.00 4.50 20 Судлын кварц тн Кварц 0-30 хүртэл 0.00 0.00 30-40 хүртэл 1.00 0.90 40-50 хүртэл 2.00 1.80 - 50-60 хүртэл 3.00 2.70 60-70 хүртэл 4.00 3.60 70 ба түүнээс дээш 5.00 4.50 21 Чулуун давс кг Давс 0-40 хүртэл 0.00 0.00 40-50 хүртэл 1.00 0.90 50-60 хүртэл 2.00 1.80 - 60-70 хүртэл 3.00 2.70 70-80 хүртэл 4.00 3.60 80 ба түүнээс дээш 5.00 4.50 22 Мөсөн шүү тн Мөсөн шүү 0-140 хүртэл 0.00 0.00 140-150 хүртэл 1.00 0.90 150-160 хүртэл 2.00 1.80 - 160-170 хүртэл 3.00 2.70 170-180 хүртэл 4.00 3.60 180 ба түүнээс дээш 5.00 4.50 23 Гөлтгөнө тн Гөлтгөнө 0-9 хүртэл 0.00 9-11 хүртэл 1.00 11-13 хүртэл 2.00 - - 13-15 хүртэл 3.00 15-17 хүртэл 4.00 17 ба түүнээс дээш 5.00

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

47.6.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

47.7.Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

47.8.Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

47.9.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана. Хайгуулын ажлын технологийн явцад туршилтын журмаар олборлох ашигт малтмалын дээд хязгаарыг төрлөөс нь хамааруулж Засгийн газар журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийн дугаарыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

47.10.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө.

/Энэ хэсгийн дугаарыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47.11.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийн дугаарыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.12.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.3.2-т заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан алтны борлуулалтын үнэлгээнээс суутган авч, улсын төсөвт шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

47.13.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.12-д заасны дагуу төсөвт шилжүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, мэдээг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу дараа сарын 20-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

47.14.Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.

/Энэ хэсгийн дугаарыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсгийн дугаарыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.15.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулна.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

47.16.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

47.16.1.худалдсан, худалдахаар ачуулсан;

47.16.2.экспортолсон;

47.16.3.өөрийн хэрэгцээнд ашигласан.

47.17.Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

№ Бүтээгдэхүүний нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ Үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь 1 Боловсруулаагүй нүүрс тн Нүүрс 0-25 хүртэл 0.00 25-50 хүртэл 1.00 50-75 хүртэл 2.00 75-100 хүртэл 3.00 100-125 хүртэл 4.00 125 ба түүнээс дээш 5.00 2 Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) тн Нүүрс 0-100 хүртэл 0.00 100-130 хүртэл 1.00 130-160 хүртэл 1.50 160-190 хүртэл 2.00 190-210 хүртэл 2.50 210 ба түүнээс дээш 3.00 3 Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) тн Кокс 0-160 хүртэл 0.00 160-190 хүртэл 0.50 190-210 хүртэл 1.00 210-240 хүртэл 1.50 240-270 хүртэл 2.00 270 ба түүнээс дээш 2.50

47.18.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

47.19.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.