471 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

471 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

471.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.

471.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байна.

471.3.Энэ хуулийн 471.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.