472 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр /Энэ зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
472.1.Энэ хуулийн 5.3, 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгай төлбөрийг энэ хуулийн 472.2-т заасан хувь, хэмжээгээр тооцож төлнө. /Энэ хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
472.2.Энэ хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./