473 дугаар зүйл. Үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2019-11-22

473.1.Үүсмэл ордоос олборлосон бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байна.

473.2.Энэ хуулийн 473.1-д заасныг үл харгалзан алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг энэ хуулийн 47.5-д заасны дагуу ногдуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

473.3.Энэ хуулийн 473.1, 473.2-т заасан борлуулалтын үнэлгээг энэ хуулийн 47.2-т заасан зарчмаар тодорхойлно.

/Энэ зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.