62 дугаар зүйл. Талбайн хилийн маргааныг шийдвэрлэх

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Талбайн хилийн маргааныг шийдвэрлэх

62.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.

62.2.Төрийн захиргааны байгууллага маргагч талуудад өөрсдийн байр суурийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илэрхийлэх болон үндэслэлээ харилцан тайлбарлах бололцоо олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

62.3.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдсан маргаантай талбайнууд хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгах бөгөөд давхцал байгаа нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхны өргөдөл болон талбайн хилийн хэмжилтийн тайланг үндэслэн талбайн хил, булангийн цэгийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг шалгана.

62.4.Хэмжилтийн дүнд давхцал байгаа нь тогтоогдвол төрийн захиргааны байгууллага сүүлд авсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд зохих өөрчлөлтийг оруулж, давхцалыг арилгана.

62.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайн маргаантай хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

62.6.Төрийн захиргааны байгууллага нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ.

62.7.Маргаанд оролцогч тал төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.