61 дугаар зүйл. Уул уурхайн үйлдвэрлэлийн санхүү, бүртгэлийн онцлог
61.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна.
61.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, талбайг шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна.
61.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгөд түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийн сан байгуулна.
61.4./Энэ хэсгийг 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
61.5.Үйлдвэрлэл болон дэд бүтцэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарцуулсан эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн санг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцно.
61.6.Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүх төрлийн засварын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно.
61.7.Энэ хуулийн 61.1 - 61.6-д заасан заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, зааврыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх