10 дугаар зүйл. Ургамлыг ашиглах зориулалт
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.
2.Харь ургамлыг байгальд тарималжуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./