11 дугаар зүйл. Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний тайлангаа Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./