13 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.

2.Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулан ашиглаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.25-д заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.16-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.