14 дугаар зүйл. Бэлчээр, хадлангийн ургамлыг мал тэжээх зориулалтаар ашиглах
1.Бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүргийн газар нутагт мал бэлчээх, хадлан авах зэргээр бэлчээр, хадлангийн газар дахь ургамлыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг баримтална.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нэн ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчээх, хадлан авахыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2 хүртэл жилийн хугацаагаар хориглож болно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах зорилгоор бэлчээр, хадлангийн газрыг хуваарьтай, даацад нь тохируулж ашиглуулах асуудлыг сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./