15 дугаар зүйл. Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно.

4.Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана.

5.Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгөх бөгөөд холбогдох эрхийн бичгийн мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Ургамлыг ашиглах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаатай олгож, нэг удаа анх олгосон хугацаагаар сунгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.