16 дугаар зүйл. Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа

1.Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.

2.Ургамлыг түүж бэлтгэх, улсын хилээр нэвтрүүлэх журам, хэмжээ, хугацааг мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Уламжлалт эмийн түүхий эд болох элбэг ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацаа, жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.