17 дугаар зүйл. Ургамлыг гадаад улсад гаргах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Ургамлыг гадаад улсад гаргах /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.19-д заасан төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгож, хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцууг үндэс болон үрийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хассан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.