8 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох газар

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглох газар

1.Байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий дараахь газар нутагт ургамлыг нөөцийнх нь хэмжээг үл харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно:

1/хот, тосгон, бусад суурины ногоон бүс;

2/гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 километрийн доторхи газар;

3/нэн ховор амьтны байршил газар;

4/баянбүрд;

5/ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар;

6/элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар;

7/хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар.

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6, 7-д заасан газар, түүний заагийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоож, хэрэгжилтийг хянана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

З.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т заасан газар мал бэлчээж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.