10 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах

10.1.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан этгээд хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалтын комисст гаргана.

10.2.Шалгалтын комисс энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд өргөдөл хүлээн авна.

10.3.Хуульчийн шалгалтад орохыг хүссэн өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

10.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

10.3.2.хуульч мэргэжлийн боловсролын дипломын хуулбар;

10.3.3.мэргэжлийн дадлагын тухай тодорхойлолт;

10.3.4.Хуульчдын холбооноос баталсан өргөдөл гаргагчийн маягтын дагуу бөглөсөн биеийн байцаалт.

10.4.Шалгалтын комисс нь хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган үзэж баталгаажуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.