11 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн дадлага

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн дадлага

11.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:

11.1.1.прокурор, нотариатч, өмгөөлөгчийн туслах;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.2.Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах;

11.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;

11.1.4.хууль зүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан.

11.1.5.албан тушаалын тодорхойлолтод тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсролын шаардлагад эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан шүүхийн захиргааны албан тушаал. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас гадна өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан мэргэжлийн дадлагад тооцох болон гадаад улсад мэргэжлийн дадлага хийх журмыг Хуульчдын холбоо батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.