2 дугаар зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.