3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.."хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;

3.1.2."хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;

3.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;

/Энэ заалтыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3.1.4.хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага" /цаашид "Хуульчдын холбоо" гэх/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;

3.1.5."хуульч профессор" гэж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд багшилж байгаа багш хуульчийг;

3.1.6."хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа" гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.