20 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл
20.1.Дор дурдсан үндэслэл байвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлнэ:
20.1.1.өргөдөл гаргагч нь гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;
20.1.2.өргөдөл гаргагч нь эрүүл мэндийн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон;
20.1.3.энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичигтэй холбоотой маргаан үүссэн;
20.1.4.улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл улс төрийн албан тушаал эрхэлж байгаа;
20.1.5.байнгын буюу түр хугацааны цэргийн алба хаагчийн үүрэг сайн дураараа гүйцэтгэж байгаа.