26 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг үүрэг
26.1.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
26.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах;
26.1.2.Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх;
26.1.3.Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамрагдах, тус холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
26.1.4.хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах;
26.1.5.хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх;
26.1.6.иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх;
26.1.7.өөрийгөө ашиг сонирхлын зөрчилд болон хараат байдалд оруулахуйц харилцаа холбооноос зайлсхийх, бусдын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;
26.1.8.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
26.2.Энэ хуулийн 26.1.4-т заасан багц цаг, түүнийг хангах журмыг энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо батална.
26.3.Хуульч нь энэ хуулийн 26.1.2-т заасан гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сар дараалан төлөөгүй нь Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
26.4.Шүүгч энэ хуулийн 44.7-д заасны дагуу Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзсэн тохиолдолд энэ хуулийн 26.1.4-т заасан үргэлжилсэн сургалтад хамрагдах, багц цаг хангах үүргийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, мөн тооны багц цагийг хангаснаар биелүүлсэнд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./