30 дугаар зүйл. Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

30.1.Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ.

30.2.Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна.

30.3.Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

30.3.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

30.3.2.өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар.

30.4.Хуульч өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр түүний шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ.

30.5.Шүүхэд төлөөлөх өмгөөлөгчийн эрхийг зөвхөн энэ хуулиар хязгаарлана.

30.6.Өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцох /цаашид "өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх" гэх/ эрхтэй, чөлөөт, бие даасан мэргэжилтэн байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.