33 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц
33.1.Хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна. Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулах эрхгүй.
33.2.Аливаа этгээдээс хуульчид эрх зүйн туслалцаа хүсч хандсан болон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно.
33.3.Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг задруулах, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.
33.4.Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцаа хугацаагүй хадгална.
33.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг мэдэх болсон хуульчийн туслах, түүний байгууллагын бусад ажилтан уг нууцыг хадгалах үүрэгтэй.
33.6.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг хуулиар хамгаална.
33.7.Хуульч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц задруулсан гэж үзэхгүй.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТАВДУГААР БҮЛЭГӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
/Энэ бүлгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ЗУРГАДУГААР БҮЛЭГХУУЛЬЧДЫН ХОЛБОО