61 дугаар зүйл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

61.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах асуудлыг Хуульчдын холбооны шүүгчдийн хороо зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.2.Хуульчдын холбооны шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батлахаас гадна энэ хуулийн 61.1-д заасан сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх бөгөөд уг зард нэр дэвшүүлэх болзол, журам, нэрээ дэвшүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нэр дэвшигчийг шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон мэдээлэл байна.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

61.3.Хуульд заасан зохих болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.4.Энэ хуулийн 61.3-т заасан этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд өрсөлдөхөөр нэр дэвшихийг хүссэн өргөдөлдөө дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

61.4.1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

61.4.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

61.4.3.ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

61.4.4.хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөсөн хуудас.

61.5.Энэ хуулийн 61.4.1, 61.4.2-т заасан баримт бичгийг шуудангаар ирүүлэх тохиолдолд тэдгээрийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

61.6.Шүүгчдийн хороо энэ хуулийн 61.3-т заасан зохих болзол, шаардлагыг өргөдөл гаргагч хангаж байгаа болон өргөдөлд хавсаргасан баримт бичиг үнэн зөв эсэхийг харгалзан түүнийг бүртгэж, энэ тухай Хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

61.7.Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл өргөдөл гаргагч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхын саналаар гурваас доошгүй нэр дэвшигчийн нэрийг тодруулан тав хоногийн дотор Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигч тус бүрд ёс зүйн дүгнэлт гаргуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.