62 дугаар зүйл. Хуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилт

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2021-01-15-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

62.1.Хуульчдын холбоо, түүний Чиг үүргийн хорооноос байгуулагдах комисс нь нэг удаагийн байна.

62.2.Хуульчдын холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулна.

62.3.Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ.

62.4.Хуульчдын холбоо нь тодорхой чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхээр төрөөс санхүүжилт авах, улсын болон гадаадын байгууллагын хандив, тусламж авч болно.

62.5.Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх ба санхүүгийн аудитыг хоёр жил тутамд нэг удаа хийлгэж, гишүүддээ тайлагнана.

ДОЛДУГААР БҮЛЭГ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ /Энэ бүлгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.