65 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг шүүхэд давж заалдах
65.1.Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
65.2.Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
65.3.Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
65.4.Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
65.5.Давж заалдах гомдол гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэнэ.
65.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ хуулийн 65.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг тухайн хороо тогтоол гарган шийдвэрлэнэ.
65.7.Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авахтай холбогдсон харилцааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2 дахь өгүүлбэрийг хассан, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/