13 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл

13.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт /цаашид "төлбөрийн орлогын хэсэг" гэх/ төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана.

13.2.Төлбөрийн орлогын хэсгийг дор дурдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлнэ:

13.2.1. байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.2. ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.3. ойн нөөц ашигласны төлбөрийн орлого;

13.2.4. ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого; 13.2.5.газрын нөөцийн төлбөрийн орлого.

13.3.Ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг дарга, хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр аймаг, сум, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

13.5.Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална.

ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.