14 дугаар зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны

төлбөрийн хувь, хэмжээ

14.1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:

Төлбөр ногдох байгалийн ургамал Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувь Доод Дээд 1.Нэн ховор 25 30 2.Ховор 15 20 З.Элбэг 5 10

14.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 14.1-д заасан төлбөрийн хэмжээний хязгаарт багтаан ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтний онцлог, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.