15 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ

БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ

15.1.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох ус Төлбөрийн хязгаар / экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар/ Гадаргын усанд Газрын доорх усанд доод дээд доод дээд 1.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 1 10 5 20 2.Хүнд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 40 20 50 3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 30 20 60 4.Авто зам, засварт ашигласан усны шоометр тутамд 10 30 20 70 5.Хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 30 10 40 6.Хүнсний үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: а/ Архи, пиво, согтууруулах ундаа 10 40 20 40 б/ Ундаа, цэвэр ус 10 30 10 20 в/ Талх, чихэр, нарийн боов, бусад 1 10 1 20 7. Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: а/ ашигт малтмал олборлох, баяжуулах 10 40 20 60 б/зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах 10 50 20 70 в/ усыг шавхан зайлуулах 10 15 15 50 г/ эрэл, хайгуулын өрөмдлөг хийх 10 30 20 50 8.Эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 15 15 30 9.Газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд 1 20 10 40 10.Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны шоометр тутамд 10 30 15 50 Төлбөр ногдох ус Үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/ Гадаргын усанд доод дээд 11.Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх 1 30 12. Усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, аялал зугаалга, усан спортын байгууламж 1 20

15.2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 10.2-т заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Төлбөр ногдох рашаан Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/ Халуун Хүйтэн доод Дээд доод дээд 1.Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад Хүн-хоног 100 500 50 400 2.Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтаар ашиглахад Шоо-метр 500 1500 1000 3000

15.З.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15.4.Халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хувиар тогтооно.

15.5.Байгалийн халуун усыг халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хүртэл хувиар, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашиглавал ус ашигласны төлбөрийн 50 хүртэл хувиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтоож болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15.6.Энэ хуулийн 15.З, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.